ШТС-ууд бензиний үнээ дахин 300 төгрөгөөр нэмжээ

 CapturemtНаадмын үеэр 300 төгрөгөөр нэмэгдээд байсан шатахууны үнэ өнөөдрөөс дахин нэмэгджээ.

Нийслэлийн статистикийн газрын 2021 оны долдугаар сарын 28-ны өдрийн гаргасан судалгаан дээр АИ 92, 93 бензиний үнэ 1750 төгрөг байсан бол нэр бүхий шатахуун түгээх станцууд 300 төгрөгөөр үнээ нэмжээ.

Тодруулбал, Магнай Трейд ХХК болон Петровис ХХК-ийн АИ 92, 93 бензин 2050 төгрөг болсон бол Сод Монгол, Тэс Петролиум ХХК-ийн шатахууны үнэ 2040-2070 төгрөг болтлоо нэмэгдсэн байна.


URL:

Tags: