Усанд боогдсон 12 иргэний амь насыг аварчээ

162760891761035755e0abcХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Шижигтын хавцал”-д Цамбагарав” уулын оройгоос цас нурж 7 нуур луу орсны улмаас 7 нуурын ус хальж 12 хүн /үүнээс тав нь хүүхэд/, гурван автомашинтай усанд боогдсон байсныг Онцгой байдлын газрын албан хаагчид аварчээ.

Тодруулбал, Тус иргэд нь амарч, зугаалж явсан бөгөөд бүгд Улаанбаатар хотын харьяат иргэд байсан байна. Иимд иргэдийг аялж зугаалахдаа амь нас эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.


URL: