ЦЕГ: Цагдаа нарын гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул албан үүргээс нь чөлөөллөө
Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар ЦЕГ-ын Дотоод, хяналт аюулгүй байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийж байна.
Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдаад байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу шалгах ажиллагаа явуулахад цэнгээний газарт хүмүүс танхайраад байна гэх дуудлагын дагуу цагдаагийн хоёр албан хаагч очиж ажилласан байна. Энэ нь 2019 онд иргэн, цагдаа хоёрын хооронд үүссэн зөрчилдөөн юм. Үүнд цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, тухайн албан хаагчдыг ажил үүргээс нь чөлөөлсөн” гэж мэдээллээ.
Алба хаагчдын хэргийг материалжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
URL: