Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна
Шатахуун түгээх станцууд АИ-95, АИ-98 шатахуун худалдаалахаа зогсоосон. Энэ асуудалтай холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна.
URL: