Увс аймагт малд явсан 12 настай охин голд амиа алджээ

a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d_20200610123228(5)Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багийн Цалгар гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тунадас буужээ.

Үерийн улмаас мал хариулж явсан бага насны хүүхэд усанд урссан тухай дуудлага тухайн өдрийн 18:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат У /12 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


URL: