MNB Ерөнхий захирал Бүрэнбаатарт Сэтгүүлч Л.Нинжжамц хандаж үг хэлэв

20210727_153537

MNB Ерөнхий захирал Бүрэнбаатарт Сэтгүүлч Л.Нинжжамц хандаж үг хэлснээ цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр хэлэхдээ:

#MNB Ерөнхий захирал Бүрэнбаатар танаа‼️‼️

Таны олон нийтэд цацсан олимп Токио-2020 той холбоотой лайвыг үзээд маш ихэд харамсан нэгэн цагт удирдлага нь байсан хүний хувьд байгаа захидлаасаа зарим нэг захидал харилцаагаа олон нийтэд үзүүлье гэж бичиж байна.


БАРИМТ 1. 2019 оны 4-р сараас эхлэн #MNB гадаад харилцаа болон #MNBSPORT #Mongolian_national_broadcaster #МонголынМэдээ суваг Токио2020 олимпийг цацах эрхийн төлөө ажилласан болохыг доорх захидлаас хүлээн авна уу. Эрх эзэмшигч #Дэнцү #Dentsu рүү бүтэн жил холбогдоод бидний хэлсэн үнийг маш бага байна гээд Монголоос саналаа ирүүлж байгаа олон ТВ-дэд мөн адил өндөр үнэтэй саналаа тавиад #Телевизүүдийн_форум ТББ -д эрхээ өгсөн болно. Монголд гаргах эрх авсан ТВ форум ТББ-тай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, зурж байсан гэрээг та харж болно. Нэг захирал солигдоход дараагийн хүн уламжлуулж ажлыг хийх үүрэгтэй. Нэгэнт Монгол улс эрхээ авсан байсан тул ТВ-үүдийн форумтай хамтрах бүрэн боломж байсныг Өргөн нэвтрүүлгийн 13 ТВ удирдлага гэрчлэх болно. Олимпийг Монгол улсдаа гаргахаар ТВ холбооны гишүүдтэй 3 удаа хэлэлцээр хийж үр дүнтэй байсан болно. Би ажлаа өгсөн тул Та менежэр хүний хувьд санхүүжилт олж ОНТ-ийн үзэгчдэд хүн төрөлхтний Олимпийг үзүүлэх бүрэн боломжтой байсан. Та ажил аваад 6 сар шахам болж байгаа хүн Монголд эрх нь ирсэн #Токио2020-г хамтран цацахад хангалттай хугацаа байсныг сануулья.
БАРИМТ2. ABU гэж Ази Номхон далайн бүсийн гишүүн орнуудын байгууллагаас #MNB болон Монголын ТВ-үүдийг өр төлбөрөө төл гэсэн шаардлага удаа дараалан ирүүлж, МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандсан захидлыг доорх зурагнуудаас харж болно. ТВ тус бүрээс нэхсэн нэхэмжлэлийг оруулсангүй. Ийм тул Дэнцү гэдэг компани ABU гэдэг холбоонд Монгол улсад гаргах эрхийг өгөөгүй болно. ABU-д Монгол улсад үнэгүй өгөх боломж хэзээ ч байдаггүйг анхаарна биз. Хэн нэг Монголын дарга нар ABU -руу утсаар яриад авдаг ажил бишийг санаж авагтүн.

FB_IMG_1627370362190
БАРИМТ 3 #MNB-ийн 2017-2020 онд надтай хамтарч ажиллаж байсан ҮЗ нь 2010-2016 он хүртэл #ABU гэдэг газар тавьсан /Наранбаатар, Оюундарь/ өмнөх 2захирлын үеийн гишүүний татвар болон Рио, Лондонгийн олимпийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийг төлөх даалгавар өгч би ЕЗ байсан 2017-2020 онуудад хуваарийн дагуу барагдуулсныг санхүүгийн тайлангаасаа үзэхийг хүсье. Ийм тул 2019 оноос хойш хөөцөлдсөн Токио2020 болох хугацаа хойшилсон мөн ковид хөл хорио гэсэн шалтгаанаар ҮЗ-ийн 5 хуралдаанаас хойшлуулсаныг архивын материалаасаа үзэхийг хүсье.
БАРИМТ 4.  Байгууллага удирдахад шаардлагатай санхүүжилтийг ЕЗ хүн хүлээх үүрэгтэй байдаг тул буруугаа өмнөх захирлуудад тохоож хамт олон болон үзэгчдэд нэр олж авах гэсэн хандлага залуу хүнд их муу арга барил болно гэдгийг шулуухан хэлье. Чиний өмнөх 5 захирлыг улс төр томилж бас улс төр хөөж, чамайг томилж байсан тул 1 өдөр чамайг хөөх улстөр хаяанд чинь хараад зогсож байгааг ойлгож, чиний өмнө ажиллаж байсан ЕЗ болон ҮЗ-с бурууг хайх биш, удирдаж байгаа байгууллагын хүмүүсийн цалинг цагт нь тавьж, хүмүүсээ анхаарч, оюуны өмчийн эрхтэй шинэ кино, контент үзэгч олондоо хүргэхийг хүсье. Товчхондоо өмнө чинь ажиллаж байсан Мягмар, Наранбаатар, Оюундарь, Нинжжамц, Дэмбэрэл гэсэн 5 захирлаас илүү ажиллахыг чин сэтгэлээсээ хүсье.
Бурууг бусдаас биш
Өөрөөсөө л хайх нь удирдагч хүний эзэмших эхний чухал чанар.
Сайхан байгууллага, сайхан хамт олныг, сайн авч явах нь чиний үүрэг юм.
Надтай найз #MNB хүн байвал дотоод клубдээ оруулна биздээ. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Доорх зурагнууд болон чатанд байгаа он сар миний үнэнийг нотлох байх.
Жич: Байгууллагын нууцад хамаарахгүй мэйл харилцаа гэдгийг ойлгож уншина уу.

FB_IMG_1627370298904

FB_IMG_1627370353932

 

 

FB_IMG_1627370298904

 

 

 

FB_IMG_1627370357811

 


URL: