Шивээхүрэн боомт дөрвөн гарцтай болжээ
МҮХАҮТ-ын удирдах ажилтнууд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийн сухайтын чулуун нүүрсний уурхай болон Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ үеэр “Монголын Алт” ХХК экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэн, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 560 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хилийн шалган нэвтрүүлэх дөрвөн гарцыг байгуулснаа нээж, боомтын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.
Өнөөдрийн байдлаар тус боомтоор 180 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд жилдээ 14 сая тонн нүүрс экспортод гардаг аж. Хилийн шалган нэвтрүүлэх гарц нэмэгдсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, хил гаалийн ажилтнуудын ажлын ачаалал багасах юм.
Түүнчлэн тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Овоотын заставын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютеруудыг өгчээ.
Эх сурвалж: МҮХАҮТ
URL: