“Хаан” банкнаас татагалзах хөдөлгөөн зохион байгуулбал ХЭР ИХ ХҮН НЭГДЭХ ВЭ?
Хаан банк жилдээ нэг иргэнээс хамгийн бага нь 365,000₮ залилж байна.
Монголын хамгийн өргөн сүлжээтэй гэж рекламддаг Монголын хамгийн их ашигтай ажилласан компаниудыг жил бүр тэргүүн эгнээнд нь шалгардаг гээд ХААН банк олон гуншинтай. Монголын 3 сая гаран хүний 90 гаруй хувь нь тус банкны хэрэглэгч, харилцагч гэсэн судалгаа бий. Гэтэл тус банкны дийлэнх хувь нь гадны эзэмшилд байдаг нь Монголын баялаг биш гадны нөхдийн халаасыг Монголчууд бүгдээрээ түнтийлгэхээр зүтгээд байгаагийн илрэл.
Тус банкны үйлчилгээ, шимтгэл, элдэв дарамт өдөр бүр гардаг ч алдаагаа засах нь битгий хэл зээлийн нөхцөл нь улам хүндэрч, хадгаламжын хүүгээ буурууллаа хэмээн биднийг даапаалж рекламддаг болж. Онлайн үйлчилгээнээсээ гэхэд жилд хэдэн тэрбум төгрөгний шимтгэлийг биднээс “тууж” байгааг тооцож үзэхэд толгой эргэм дүн гарна.
Нэгэн хэрэглэгч би тус банкаар үйлчлүүлээд 20 гаруй жил болж байна. Сүүлийн үед ХААН банкны ухаалаг банк аппликейшнг хэрэглэж байна. Жилийн төлбөр нь 10.000₮ байсан бол одоо 0₮ боллоо гэж улам олон хүн ашиглах болсон ч 1 гүйлгээ тутамд 100₮ авдаг нь харахад ХЯМДРААД байгаа боловч үнэн хэрэгтээ улам ихийг олох САНХҮҮГИЙН ЛУЙВАР гэж ойлголоо. Жишээ нь би өдөрт хамгийн багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг гэхээр өдрийн хураамж 1000₮ тус банкинд төлж байгаа хэрэг. Нэг сард 30.000₮, нэг жилд 365.000₮ гэсэн үг. Энэ чинь луйвар биш гэж үү? гэж бичжээ. Энэ бол хамгийн багаар тооцсон дүн. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах цаг нэгэнт болжээ.
Дор иргэдийн өөр өөрийн байр суурийг хүргэж байна.
-ЕБС-д санхүүгийн мэдлэг өгдөггүй, мөнгө олох аргыг заадаг ч зарцуулах аргыг нь заадаггүй. Нийт иргэдийн бараг 90 хувь нь санхүүгийн анхан шатны мэдлэггүй. Орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрөө ч ялгадаггүй, хадгаламжийн хүүгээ ашиглах мэдлэггүй. Ийм байж ийм зүйл ярих юм уу? Мэдлэггүй бол шимтгэлээ төл, төлмөөргүй байвал түгжрэлтэй замаар 2 автобус дамжиж суугаад очиж бэлнээр ав. Мэдэх зүйлгүй байж том ярих дээд үеийнхээ хүмүүсээс жаахан ичих юм
-Хаан банкны данс байхгүй юу, Хааны данс байдаггүй яасан сонин газар вэ гээд нэхсээр байгаад арга буюу Хааны данс нээлгэсэн дээ. тэгээд дандаа 5000р тооцоогоо хийгээд мөнгөө хариулж авна гээд л дайрдаг. Гүйлгээний мессеж ирүүлэх гэж 50төгний шимтгэл төлөх өөрсдөө дуртай байдаг ш дээ.
-Өглөө 8 цагаас орой 6 цаг хүртэл ажилийн цагаар бол бүх гүйлгээ орлого зарлага бүгэд 0 байх ажилийн бус цагаар бол хураамжаа авах хэрэгтэй энэ зарчимаар явах хэрэгтэй.
Тийм шүү арай дэндүү цалингийн зээл авхад кредит буюу зээлийн кхрт шахана за тгд авлаа гхд кредит карт захиалга 20к идэвхижүүлээд 20к хаалгахад 21к болдог юм бн. Бүх нийтээрээ энэ балиар банкнаас татгалзмр санагдсан. За тгд шимтгэл бол бага багаар хулгайлж бдг шүү.
-Дээр нь бүх банк олгож байгаа зээл бүрээсээ 1%-ийг нь татаад авчихдаг. Зээлийн өргөдлийн хураамж төлж болно, авч байгаа зээлийнхээ 1 хувийг суутгуулна гэдэг утгагүй санагддаг.
-Хугацаа 1 өдөр хэтэр хэд торгууль 100%, Урьдьчилж 20 хоногын өмнө зээл төллөө! ямар ч хөнгөлөлт, урамшуулал НО! Ийм шударга бус юм бөйх уу.
-Банкны хадгаламжийн хүү буураад байгаа хирнээ бусад зээлийн хүүгээ бууруулах хэрэгтэй бна.
http://mnn.mn/167/?fbclid=IwAR1u0N-S-VEsN9dFVqWPauKCsJ33fXNuJmLxOa3CxKwtX3XMfZCWedTAvrI
URL: