Долларын саятан Төөгөөд говь таалагдаагүй

Өөрийгөө ам.долларын саятан хэмээн нэрлэсэн бүжигчин Саруултөгс буюу Төөгөө сүүлийн жилүүдэд youtube дээр влог хийж, улмаар хадам ээжийгээ даган Amway бизнес эрхлэх болсон.

Тэгвэл тэрээр найз бүсгүй Ганзаяагийнхаа хамтаар монголд үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн үнэтэй, тансаг амралтын газруудаар зочилж, харьцуулалт хийхээр аялалдаа гарчээ. Тэдний эхний аялал Өмнөговь, Дундговь байсан бол энэ удаад Өвөрхангай, Архангайгаар дамжин Хөвсгөл нуур хүрэх ажээ.

Өөрийнхөө цахим хуудсаар явсан газар бүрийнхээ сэтгэгдлийг үлдээж буй тэрээр халуун говийг таалаагүйгээ илэрхийлж “Ингэж нэг говиос салж, ус гол ургамал голтой газар ирэх гэж” хэмээн ярьжээ.


URL:

Tags: