Сайн аав Барсаа

“Зүрхий хилэн” киногоор МУСТА цол авсан жүжигчин Барсаа тунчиг сайн аав, сайн хань гэдгээрээ үеийнхэндээ гайхагддаг. Хожуу гэр бүл зохиосон болоод ч тэр үү, хамтлагийнхнаасаа хамгийн хариуцлагатай гэр бүлсэг нэгэн аж.

Өдгөө гурван хүүхдийн аав болсон тэрээр ажлын гараагаа телевизийн хөтлөгчөөс эхэлсэн гэдэг.
Түүний бүтээсэн энгийн дүрүүд олон ч Зүрхний хилэн УСК-ны манж амбан Фунь Жоугийн дүрийг гайхширтал сайн бүтээж олонд илүүтэй танигдсан.

Олонд хайрлагдаж, сайн яваа эрийн ард заавал ухаантай бүсгүй хүн байдаг хэмээн үг бий. Харин жүжигчин залуугийн ард даруухан ухаалаг, царайлаг эхнэр нь бий. Эхнэрийнхээ энэ сайн сайхан шинжүүдийг ч жүжигчин Барсболд хүлээн зөвшөөрдөг.
Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө: “Эхнэр маань эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Тэс өөр мэргэжлийн хүн хэрнээ намайг ойлгож тусалж дэмжиж байдагт нь баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Заримдаа хэдэн сараар хөдөө, гадаа зурганд явна. Нэг бол өглөө гараад өглөөтэй уралдан ирэх нь ч бий шүү дээ.

Гэсэн ч эхнэр маань хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй тэвчээр гаргаж намайг хайрлаж дэмждэг. Миний эхнэр мундаг бүсгүй.” хэмээн ярьж байжээ.


URL:

Tags: