СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер, усны аюулаас болгоомжил!

2aac4d_gol000702_x974Өчигдөр буюу долоодугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрний адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Хойттамир, Урдтамир өврийн Заг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-100 см нэмэгдэж, Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Чулуут, Хараа, Хэрлэн, Улз, Заг, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.

Мөн Орхон, Онон, Халх голууд үерийн аюултай түвшинг 5-30 см даван хүчтэй үерлэж байгаа аж.

Маргааш /2021.07.21/ Чулуут гол, Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 35 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.

Эдгээр голын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй иргэд, аялж зугаалж яваа хүмүүс үерийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй байж, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам, гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.


URL: