Дорноговь аймаг түүхт ойдоо зориулж хайлаас мод суулган нэрээ бүтээжээ

Дорноговь аймаг түүхт ойдоо зориулж хайлаас мод суулган нэрээ  бүтээжээ

Дорноговь аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон түүхт ойдоо зориулан Дорноговь-Улаанбаатар хот чиглэлийн зам дагуу аймгийнхаа нэрийг 1,300 ширхэг хайлаас мод суулгаж бүтээсэн байна.

Тухайн орчмын хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг УБТЗ-ын Зүтгүүрийн депо болон УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


URL: