Дунд голоос цогцос олджээ

Дунд голоос нэр хаяг тодорхойгүй цогцос олджээ

ОБЕГ-аас мэдээлснээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна.
Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.


URL: