Путины зөвлөх: BLM ёсоор бол монголчууд бидний өмнө өвдөг сөхрөх ёстой

1201_459_pn_11_95476947235161464646

Сүүлийн үед дэлхий дахинд тархаад байгаа Black Lives Matter (BLM) хөдөлгөөний талаар олон янзын үзэл бодол бий. Дэмжих нэгэн байхад эсэргүүцэх хүн ч бий.

RTVI телевизийн нэвтрүүлэгт орохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зөвлөх Владимир Мединский энэ талаар ярьсан юм.

Хөтлөгч Тина Канделаки “Сүүлийн үед зар сурталчилгаанд заавал бэлгийн цөөнх, өнгөт арьстан оролцуулдаг шинэ хандлага гараад байна. Барууны орнуудад их дэлгэрч байгаа ч манайд бэлэн биш байна. Та энэ талаар юубодож байна” гэж асуужээ.

Владимир Мединский “Асуудал зар сурталчилгаанд ашиглаж байгаа хүмүүст биш ямар нэг үнэт зүйлд биш харин энэ хандлагаа хүчээр дэлгэрүүлэх гээд байгаад оршиж байгаа юм. Би энэ хөдөлгөөнийг сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ шинэ хандлагыг нийгэм хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг үл харгалзан, хүчээр шахан тулгаж байгаа нь буруу. Хөлбөмбөгийн тэмцээний өмнө багууд өвдөг сөхрөн, эв нэгдлээ харуулдаг болж. Тэд одоогийн хар арьснуудын өвөг дээдэст хүндэтгэл үзүүлж байгаа байх, би мэдэхгүй юм. Үүгээрээ тэд юу илэрхийлэх гээд байна вэ? Хэн хэний өмнө буруугаа хүлээгээд байгаа юм бэ? Жишээ нь, Монголыг аваад үзье. Өргөн уудам, сайхан орон. Монголд хөлбөмбөг хэр хөгжсөнийг би мэдэхгүй. Гэхдээ хэрэв тэнд шигшээ баг байдаг бол тоглолтын өмнө оросууд бидний өмнө хоёр өвдгөө сөхрөн суу гэж шаардах хэрэгтэй. Учир нь Чингис хааны удмын бидэнд учруулсан түүхэн хохирол хэмжээлшгүй их. Хар арьстнуудыг боол болгон зарж байснаас хамаагүй их. Адилхан шаардья л даа. Тийм болохоор энэ хөдөлгөөн цаашдаа хаа хүртэл үргэлжлэхийг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

https://news.zindaa.mn/3smf


URL: