Маск зүүхээс татгалзсан зорчигчдоос болж нислэгийг бүтэн өдрөөр хойшлуулжээ
Зарим зорчигч нь маск зүүхээс татгалзсанаас үүдэн нислэг бүтэн өдрөөр хойшлогдлоо гэж Америкийн агаарын тээврийн компани мэдээлжээ.
Төгсөлтийн баяраа тэмдэглэхээр Хойд Каролина мужийн Шарлоттоос Багамын арал руу онгоцоор явах гэж байсан ахлах ангийнхан маск зүүгээгүй байна.
Онгоц даваа гаригийн өглөө нисэх ёстой байсан боловч ойролцоогоор 24 цагийн дараа буюу маргааш нь нисжээ. Агаарын тээврийн компанийн мэдээлснээр маск зүүгээгүй зорчигчид бусад үйлчлүүлэгчдэд саад учруулж, онгоцонд байхдаа багийн гишүүний зааврыг дагахаас татгалзсан байна. Нислэгийн багийн гишүүд тэдэнд маск зүүхийг удаа дараа сануулж байсан ч биелүүлэхгүй байсан учир онгоцноос буухыг шаарджээ.
Тус нислэгийн үеэр сургуулиа саяхан төгссөн 47 сурагч байсан бөгөөд тэд онгоцны бүгчим, агааржуулалтгүй нөхцөлд тэсвэрлэж чадахгүй тул маскаа зүүмээргүй байсан гэж мэдүүлэгтээ өгүүлжээ. Нэгэнт нисэх цагаасаа хоцорсон учир агаарын тээврийн компани шаардлагыг үл биелүүлсэн иргэдээс бусад зорчигчдод зочид буудалд хонох болон хоолны талон олгосон байна.
Эх сурвалж: Today
URL: