1510 хүнээс коронавирус илэрч, 9 хүн нас баржээ

1510 хүнээс коронавирус илэрч, 9 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 131962 боллоо. Мөн 18-93 насны 9 хүн нас барлаа. 18 настай хүн нь цусны хорт хавдартай хавсарсан өвчтэй байжээ.

Мөн сүүлийн 24 цагт 1541 хүн эдгэрч, нийт 93840 хүн эдгэрээд байна.


URL: