Энэтхэгт олон мянган хүнд “COVID-19”-ийн вакцины оронд давсны уусмал тарьжээ

712-162563726960e5362a77f18МУИБАЙ. /CNN/. Энэтхэгт олон мянган хүн “COVID-19”-ийн хуурамч вакцин худалдаалах луйврын золиос болжээ. Коронавирусний вакцины оронд хохирогчдод давсны уусмал тарьсан байна.

Энэтхэгийн санхүүгийн төвд тооцогддог, Махараштра мужийн баруун хэсэгт орших Мумбай хотод хуурамч вакцинжуулалтын ажлыг дор хаяж 12 удаа явуулсан гэж мужийн цагдаагийн газар мэдэгджээ. Энэ ажиллагаанд эмч нар оролцсон байна.
Луйврын хохирогч болох 2500 орчим хүнд хуурамч вакцин тарьсан бөгөөд зохион байгуулагчид нь 28000 хүртэл ам.долларын ашиг олжээ.
Одоогийн байдлаар залилан хийсэн, хүний амь хохироохыг завдсан, хуйвалдаан зохион байгуулсан хэргээр 14 хүнийг баривчлаад байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL: