Өмнөговь аймаг наадмын төсвөө PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахад зарцуулна

1f7d7e707f3c4699f14c78eef7442501eb9a4b4c
Цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ жилийн улсын баяр наадмыг хойшлуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Аймгууд ч мөн энэ жил наадам, ойгоо хойшлуулж, батлагдсан төсвөө цар тахлын эсрэг зарцуулахаа мэдэгдээд буй. Эдгээрийн нэг нь Өмнөговь аймаг болж байна.

Тодруулбал, тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан баяр наадамд батлагдсан төсвийг коронавируст халдвар илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахад зарцуулахаар шийдвэрлэснээ мэдээлжээ.


URL: