Б.Бат-Эрдэнэ: Долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алдсаны найм нь хүүхэд

Б.Бат-Эрдэнэ: Долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алдсаны найм нь хүүхэд

Баяр, амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Цаг уур, орчны шинжилгээний газраас хамтран мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ ” 2020 онд 121 хүн ус, үерийн улмаас амиа алдсаны 30 нь хүүхэд байв. Сүүлийн гурван жилд усанд осолдсон нийтлэг шалтгааны тухайд:

Иргэд амарч зугаалж явахдаа 77%
Эцэг эхийн хараа хяналт суларсан үед хүүхэд осолдсон 20% нь
Баталгаат бус гүүрээр ус гатлах оролдлого хийж байхдаа 3% нь осолдсон байна.
Усны ослоор баяр наадмын өдрүүдэд амиа алдсан хүний тоо:

2017 онд 12 хүн
2018 онд 4 хүн
2019 онд 14 хүн
2020 онд 17 хүн
Сүүлийн дөрвөн жилд 47 хүн наадмын баярын амралтын өдрүүдэд усны осолд өртөж, амиа алдсан байна. Нийт амь эрсэдсэн хүмүүсийн 23%-ийг хүүхэд эзэлж байгаа бол үлдсэн 77%-ийг насанд хүрсэн хүн эзэлж байгаа аж” гэв.

Харин 2021 оны долдугаар сарын байдлаар 37 хүн үер усны осолд өртөж амь насаа алджээ. Эдгээрээс найм нь хүүхэд байсан байна.

Иймд иргэдийг үер усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.


URL: