Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгуулжээ

Амьтан нутагшуулах ажлыг хийхэд хатуу, зөөлөн хоёр аргыг хэрэглэдэг. Хатуу арга гэдэг нь амьтнаа шинэ нутагт шууд тавихыг хэлнэ. Харин зөөлөн арга нь амьтныг амьдрах орчинд нь бага багаар дасган, аажмаар сулладаг.

Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс олон жилийн судалгаанд үндэслэн, зөөлөн аргыг сонгон ажиллаж байгаа бөгөөд үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгуулжээ. Ингэснээр минжний шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ.

Цаашид минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.


URL: