Нээгдэж буй зарим амралтын газар архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Нээгдэж буй зарим амралтын газар архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг нээхээр болсон. Коронавирусийн халдварын тархалт нэмгдсэний улмаас 17 хоног эдгээр газрыг хаагаад байсан юм.

Нийслэлийн Засаг дарга дээрх үйлчилгээний газруудтай Хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагааг нь нээж буй. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих үүргийг ААН, иргэд хүлээж байгаа.
Харин зарим амралтын газар согтууруулах ундаагаар үйлчлэхгүй жижшиг тогтоож байна.
Тухайлбал “Уубулан амралтын газар согтууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй амрагчдадаа үйлчлэхээр шийдлээ. Хэрвээ та баяр гэж архи уух бол манайхыг бүү зориорой” хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.


URL: