Улсын хэмжээнд 14 мянган хүүхэд “Файзер” вакцин хийлгэжээ
Монгол Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 28-нд 12-15 насны 14 мянган хүүхэд “Файзер” вакцин хийлгэжээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэхдээ, “Өчигдөр 12-15 насныхныг вакцинжуулах ажил эхэлсэн. Харин 16-17 насны 30 мянган хүүхэд вакцин тариулаад байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 60.9 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа юм. Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлэх бодлого баримталж байгаа. Тухайлбал, нийт худалдан авах гэрээ хийсэн 2.5 сая тун “Файзер” вакциныг татан авах ажлаа үргэлжлүүлнэ. Эрдэмтэн судлаачид хүн амын 60 хувиа дархлаажуулснаар 15-46 мянган хүнийг нас барах эрсдэлээс хамгаалсан гэсэн тооцоолол гаргасан байна” хэмээв.
URL: