У.Хүрэлсүх: Задарсаныг нь засагладаг, ядарсаныг хайрладаг, төртэй байх ёстой

У.Хүрэлсүх: Задарсаныг нь засагладаг, ядарсаныг хайрладаг, төртэй байх ёстой

У.Хүрэлсүх тангарагаа өргөж, зургаа дахь ерөнхийлөгч боллоо.

Тэрээр” Миний бие бүрэн эрхт, бүтэн заяат тусгаар Монгол Улсынхаа Төрийн Тэргүүний өндөр сэнтийг түшиж, үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар биелүүлэхээ андгайлан төрийн тамгыг нэр төртэйгээр гардан авлаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн агуу түүхт Монгол төрийг тэргүүлэх энэ хувь заяаг оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, гүн талархал илэрхийлэн мэхийн ёслоё оо. Намайг төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн бурханы орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёслоё оо. Миний бие энэхүү их итгэл найдварыг ард түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орныхоо тусгаан тогтнол, аюудгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх эрх чөлөө, шударга ёс үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрээ гэсэн манай ард түмний асар их заяа даалгавар, үүрэг харицлага хэмээн би хүлээж авч байна. Энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд надтай хамт өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүнээр ажилласан эрхэм хүндэт Халтмаагийн Баттулга таньд гүн хүндэтгэл илэрхийлж эрүүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ард иргэдээ,

Монголчууд бид эрх чөлөөнийхөө дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл тэгш эрхийн зарчимаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн билээ. Энэхүү эрх ёөлөө шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүмүүс эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байгаа юм. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шүүх прокурорын байгууллагатай байх явдал юм.

Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох нэн чухал шаардлагатай байна.

Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсаныг нь засагладаг, ядарсаныг хайрладаг, төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм.

Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байж, байгалийн баялагийнхаа үр шимийг эрх тэгш хүртэх явдал бол шудараг ёсны бас нэг зарчим юм. Монголчууд бидэнд өвөг дээдсээс маань дээдлэгдэн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний оюун санааны охь ундрага юм. Байгалийн баялаггийг ашиглах төрийн урт хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг үндэсний баялагийн санд төвлөрүүлэн Монгол сайхан эх орноо хүчирхэг эдийн засагтай үйлдвэрлэгч, эспорлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн болох ард түмний минь хүсэл тэмүүлэл төрийн тэргүүн миний байр суурь цаашид улам биелэлээ олж, үр шим үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэн гэдэгт бие итгэл төгс байна.

Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг, харин манай оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг бид ямагт санаж явах ёстой. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн баялагаа арь гамтай зүй зохистой ашиглах ёстой гэдгийг монголын хүн бүр оюун санаа зүрх сэтгэлдээ бодож явах учиртай юм.

Монгол хүний оюун санаа үүх түүх, өв соёл зан заншил бүтээл туурвил, хэл соёл бичиг үсэг мэдлэг боловсрол нүүдэлчдийн соёл гээд бид бүхэнд ундран арвиждаг баялаг асар их бий” гэлээ.


URL: