ХЗДХЯ-ны мэргэжилтэн хэмээж бусдыг дарамталсан этгээд цагдаагийн албан хаагч биш

Arslan.mn

“00-73УНС” улсын дугаартай автомашины жолооч дүрэм зөрчсөн үйлдэлдээ өөрийгөө зөвтгөж, “Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтан” хэмээж буй бичлэг өчигдөр цахим ертөнцөд түгсэн. Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг тус иргэнийг “Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан, машин биш тул шалгагдана” хэмээсэн юм.

Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн иргэнийг Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтан бус Замын цагдаагийн ажилтан гэх мэдээлэл түгсэн бөгөөд энэ талаар ТЦА-наас тодруулахад

“Тус иргэн ТЦА-ны ажилтан, цагдаагийн албан хаагч биш. Албан шалгалт хийгдэж байгаа. ЦЕГ-ын ХМТ-өөс удахгүй мэдээлэл хийнэ.” гэв.


URL: