“Наадам бол бидний оюун санааны дархлаа. Соёл оюуны ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн, хүндэлж авч явах ёстой”

“Наадам бол бидний оюун санааны дархлаа. Соёл оюуны ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн, хүндэлж авч явах ёстой”

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэн баталлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол бөхчүүд бол соёлын биет бус өв тээгчид. Монгол наадам тэр чигээрээ соёлын биет бус өв. Бид наадмаа сайхан зохион байгуулах ёстой. Гэхдээ энэ асуудал дээр шүүмжлэл гараад байна. Үүнд Соёлын сайд хариулт өгнө

Соёлын сайд Ч.Номин: Баяр наадам бол Монголын төр ёсны нэг өв. Наадам бол бидний оюун санааны дархлаа. Бидний тулгар төрийн минь гол агуулга байгаа. Энэ утгаараа хүн болгоны хадгалж, өвлөж авч яван үр хүүхэддээ таниулан түгээж байх ёстой соёлууд наадамд шингэдэг. Нүүдэлчдийн соёл иргэншлийн гол агуулга эрийн гурван наадамд явж байдаг. Тэгэхээр төрт ёсоо дээдэлдэг, соёл оюуны ухамсартай монгол хүн наадмыг дээдлэн хүндэлж авч явах ёстой” гэв.


URL: