Дорнод аймагт халдвар авсан жирэмсэн эмэгтэй нас баржээ
Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсээр байна. Тэгвэл Дорнод аймагт нийт коронавирусийн 441 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирусийн халдварын улмаас нэг жирэмсэн эмэгтэй нас баржээ.
Эрүүл мэндийн газрын даргаас энэ талаар асуухад “37 настай жирэмсэн эмэгтэй байсан. Халдвар авсан нь батлагдаад долоо хоног эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэлээ.
URL: