“12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас эхлэн вакцинд хамруулна”

“12-оос дээш насны хүүхдүүдийг ирэх даваа гарагаас эхлэн  вакцинд хамруулна”

Ирэх даваа гарагаас эхэлж 12-15-насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Европын холбоо, АНУ зэрэг эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улсын хувьд тодорхой судалгаа шинжилгээнүүдийг хийсэн. Мөн энэ даваа гарагт Монгол Улс ДЭМБ-ын тодорхой байгууллагуудад хүсэлт тавьж зөвшөөрөл авсан. Улсын хэмжээнд 12-оос 17 насны 290 мянга орчим хүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл хүн амын 10 орчим хувийг нэмж дархлаажуулах боломжтой боллоо” гэв.


URL: