“Хөл хорихгүй байвал нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий тул ирэх сарын 1-нээс хөл хорио тогтоох саналыг ЗГ-т хүргүүлсэн”
УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн ЭМЯ-ны мэдээллийн цагт орлоо.
Тэрбээр “Долдугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүлсэн. Өмнө нь зургаадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч зарим төрлийн үйл ажиллагаанаас болоод үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоовол халдварын тохиолдол буурах юм.
Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долоодугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн.
Халдварын тохиолдлын тоог дунджаар авч үзнэ. Хөл хорихгүй байвал халдварын тохиолдол 2500 хүрээд буурах төлөв ажиглагдаж байна. Мөн зарим өдөрт 3500 хүрэх өндөр тооцоолол гарсан.
Нас баралт 1000-д хүрэх эрсдэл бий. Долдугаар сарын эхээр нас барсан хүний тоо нэмэгдэнэ. Хөл хорио тогтоовол наймдугаар сард халдварын тохиолдлын тоо буурна” гэв.
URL: