Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд цэргийн жагсаал болохгүй гэв

Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд цэргийн жагсаал болохгүй гэв

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 25-нд болно. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг цуцалсан ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөрт зориулсан жагсаалыг хэрхэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй.

Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээний үеэр цэргийн жагсаал болохгүй. Харин УИХ-аас баталсан тогтоол болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд заасны дагуу хүндэт харуулууд ёслолын ажиллагаанд оролцоно. Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг цуцалсан. Албан хаагчид бэлтгэлд гарахгүй байгаа” гэлээ.


URL: