TOPIK-ын шалгалтыг таван удаа хойшлуулсан нь 3300 оюутныг хохироож байна
Цар тахлын улмаас Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу Topic-ийг өгч чадахгүй байгаа 3300 гаруй иргэний төлөөлөл БШУЯ-д шаардлага хүргүүллээ.Тэдгээр оюутнуудыг төлөөлөл “Тус шалгалт ЭЕШ-тай дүйцэхүйц чухал ч цар тахлын улмаас 2019 оны 11 дүгээр сараас хойш хоёр жил хойшлуулсан. Энэ жил 7-р сарын 11-нд болох байсан ч мөн л хойшлуулсан нь залуучуудын сурч боловсрох эрхэд халдаж буй юм. Иймд Боловсрол шинжлэх ухааны сайдад хандаж байна. Тус шалгалтыг Монгол Улсын их сургууль зохион байгуулдаг бөгөөд заавал танхимаар авна гэж хойшлуулсаар байгаа юм. Энэ нь тус шалгалтыг өгч, БНСУ-д сурахаар төлөвлөж буй залуучуудыг хохироож байна. Цахимаар шалгалтаа өгөн, явж болно гэсэн мэдээлэл байгаа ч тодорхой мэдээллийг хаанаас авах нь тодорхойгүй хэвээр байгаа юм. УОК-оос МУИС-д шалгалтыг хойшлуулах чиглэл өгөөгүй гэсэн. Гэтэл тус сургууль ямар ч арга хэмжээ авалгүй таван удаа хойшлуулаад байна” гэлээ.
URL: