Үерийн аюулаас болгоомжил!

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Бороо хур ихтэй байгаагаас гол мөрөн 5-25 см дээшилж үеэрлэж байгааг ус цаг уурын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар Туул / Алтанбулаг, Лүн/, Сэлэнгэ / Зүүнбүрэн, Сүхбаатар/, Орхон /Хархорин, Өлзийт/, Хэрлэн / Чойбалсан/ , Халх /Ялалт баг / орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж нутагшиж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


URL: