НӨАТ-ын сугалааны азтанг ням гаригт тодруулна
НӨАТ-ын урамшууллын 2021 оны 06 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 06-р сарын 20-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
URL: