Сөүлээс ирсэн 170 иргэнээс 31-ийг нь гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ

Сөүлээс ирсэн 170 иргэнээс 31-ийг нь гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг өчигдөр орой 19:23 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 170 иргэн ирж,  2-р эмнэлэг, Вайтхаус, Ибис, Туушин, БиЖи, Майсон, Намуун зочид буудалд тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 31 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


URL: