Рестораныг заалаар үйлчлэхийг хориглож, амралтын газрыг ХААХ САНАЛ гаргажээ

160756842_790035915250383_460512558098455574_n_20210615163206Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр /2021.06.14/ болсон билээ. Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүй, хяналтаа чангатгах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл тус хуралдаанаар ресторан, хоолны газрыг заалаар үйлчлэхийг түр хугацаанд хаах санал гаргажээ. Түүнчлэн амралтын газрыг хаах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан талаар Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “Улсын Онцгой комисс өчигдөр хуралдсан. Халдварын нөхцөл байдал асар хүнд байна. Халдвар эрс нэмэгдэж байгаа болохоор шат дараалсан арга хэмжээ авч эхэлнэ. Өчигдрийн хурлаар ресторон, хоолны газрыг заалаар үйлчлэхийг хориглож, амралтын газрын үйл ажиллагааг хаах тухай санал гаргасан. Маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Түүнээс хөл хорихгүй” гэх мэдээллийг өглөө.


URL: