Пентагоны хошууч шүгэл үлээсэн үү?
Пентагонд ажилладаг АНУ-ын тэнгисийн цэргийн хошууч Франц Гайлыг Тайванийн хоолойд АНУ-ын баримталж буй бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүд “Глобал таймс” сонинд хэвлүүлсэн хэмээн Тэнгисийн явган цэргийн корпус сөрөг тагнуулын мөрдөн байцаалт эхлүүлжээ. Тэрбээр нийтлэлдээ “АНУ Тайванийн арлын төлөөх БНХАУ-тай хийсэн дайнд ялагдана. АНУ эрүүл ухаанаар хандахаа больсон” гэсэн байна. Мөн Тайванийн салан тусгаарлагчдад “Нэг улс, хоёр систем” бодлогыг зөвшөөрч тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ орхихыг санал болгожээ. Гайл нийтлэлийнхээ төгсгөлд санал бодол нь зохиогчийнх бөгөөд АНУ-ын Засгийн газрыг төлөөлөхгүйг тодотгосон. Гэхдээ Тэнгисийн явган цэргийн корпус түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй “шүгэл үлээгч” гэж үзлээ. Тэд Гайлыг Хятадын төрийн мэдлийн “Глобал таймс” сонины редактортой тогтмол холбоотой байсан гэж харджээ. “Вашингтон пост” сонинд бичсэнээр Гайлыг Аюулгүй байдлын алба энэ сарын 1-нд дуудуулсан байна. Тэрбээр нийтлэлээ АНУ, Өрнөдийн хэвлэлийн редакторуудад илгээж байсан боловч татгалзсан эсвэл огт хариу аваагүй аж.
Гайл нийтлэлээ хэвлүүлснийхээ дараа “Глобал таймс” сонины редакцаас олгодог урамшууллын мөнгөнөөс татгалзсан. Тэрбээр “Хүмүүс Тайваний асуудлаар яагаад БНХАУ-ын талд байгаа юм бэ гэж надаас асуудаг. БНХАУ Тайваньд бодитоор ханддаг. Түүх бол миний хөтөч” гэж бичжээ.
URL: