Нүхэн жорлонд унасан дөрвөн настай хүүг эсэн мэнд гаргажээ
Нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг эсэн мэнд гаргажээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 километр зам туулан очиход иргэн 4 настай, эрэгтэй хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байжээ.
Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.
URL: