Хар машиныг хакердсан хэмээн мэдээлсэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байна

194674994_1367350443641443_5920953651538074867_nАН-ын хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Ган-Очир гэх залуу МАН-ынхан 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан хэмээн мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн мэдээлж байсан.

Тэгвэл уг иргэнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ тухайгаа ЦЕГ-ын албан ёсны сайт дээр мэдээлжээ.


URL: