БНХАУ: Далай доогуурх зам ашиглалтад орно
Фүжянь мужийн Шямэн хот болон Хайсан дүүргийг далай дооргуур холбосон Хайсан замын барилгын ажил зургадугаар сард дуусч ашиглалтад хүлээн авна. Тус замын нийт урт нь 7.1 километр байх ба далай доогуурх хонгилын урт нь 6.3 километр ажээ. Энэхүү зам ашиглалтад орсноор Фүжянь мужийн хэмжээнд далай доорх хамгийн урт зам шугам болох юм.
URL: