Гудамжинд тарьсан модноос хулгайлжээ
Нийслэлийн гудамж, талбайд гоёл чимэглэлийн мод тарилгын ажил эхэлжээ. Өчигдрийн байдлаар Энэбишийн өргөн чөлөөнд нийт 150 ширхэг торхонд монос 366 ширхэг, голт бор 384 ширхэг тарьсан байна.
Харин өчигдөр 04:30 цагт гудамжинд тарьсан модноос хулгайлсан хэрэг гарсныг нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлжээ. Тэрээр “Өндөр ургасан монос модноос нэг ширхэг, голт бор гурван ширхэгийг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдсэн. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” гэжээ.
URL: