VI сарын 10-наас дахин хатуу хөл хорио тогтоох тухай яригдаж байна

VI сарын 10-наас дахин хатуу хөл хорио тогтоох тухай яригдаж байна

Эрүүл мэндийн яамнаас дахин хатуу хөл хорио тогтоох тухай асуудал яригдаж буйг эх сурвалж мэдээллээ. Хөл хориог ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаар буюу VI сарын 10-аас тогтоох тооцоо гарчээ.

Писиар шинжилгээний цэгүүдийг цөөлж, өдөрт 6000-7000 хүнд шинжилгээ хийхэд халдварын тохиолдол 500-аас буухгүй байгаа билээ. Коронавируст халдварын улмаас дөрөвдүгээр сард 102 хүн, тавдугаар сард өчигдрийн байдлаар 149 хүн нас барсан байна.

Мөн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүс олноор цугларах, бөөгнөрч буйгаас үүдэн халдварын тохиолдол нэмэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллэсэн билээ.


URL: