Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн хүлээлгэн өгөхөөр болжээ

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчийн хүлээлгэн өгөхөөр болжээ

“Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар шалгагдаж буй Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон улсын олимпийн хорооноос Н.Түвшинбаярт ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар албан бичиг хэд хэдэн удаа ирсэн. Хэд хоногийн өмнө уулзахад Н.Түвшинбаяр ерөнхийлөгч ёс зүйн хариуцлага өөрөө өргөдлөө өгье гэсэн” гэжээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр одоогийн байдлаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгөөгүй байгаа аж.

Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-нд улсын начин Э.Энхбатыг зодож, санаатайгаар биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин одоогоор БНСУ-д эмчлүүлж байна.


URL: