ЭЕШ өгөх сурагчдаас шинжилгээний хариу шаардахгүй
Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдэл гаргажээ. Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй, COVID-19 халдварын шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн гэж мэдэгдэлд дурджээ.
URL: