Т.Доржханд: Сурталчилгааны самбар тавихаа больё оо

Т.Доржханд: Суртчилгааны самбар тавихаа больё оо

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллахаар болсон юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн менежерээр ажиллаж буй. Тэрбээр “Монголчуудын, залуусын хүсэлтийг хүлээн авсан Д.Энхбатад талархаж байна. Энэ бол бидний амжилт. Бид чадсан. Цаашид ч чадах болно. АН-аас гаргасан уриалгыг Зөв хүн электорат эвсэл дэмжиж байна. Цар тахлаас болж бид стресстэй бухимдалтай нэг жилийг өнгөрөөж байна. Бид төрийн тэргүүнээ сонгож байгаа тул бид харилцан сөрөг хар мэдээллийг цацахгүй байя. Харин нийгэмд гэрэл асаах, стресс бухимдлыг тайлах чиглэлд ажиллана. Багадаа таван удаа мэтгэлцээн хийе. Үүнийг уриалж байна. Мэтгэлцээнийг нэг талаас хийх буруу байна. Гурван талаас нэг нэг сэтгүүлчийг сонгон баг болгож, асуултаа бэлдэж, таван удаа мэтгэлцээн явуулъя. Бид Дефакто Д.Жаргалсайханыг өөрсдийн сэтгүүлчээр сонгож байна. 2017 оны мэтгэлцээн шиг уян зөөлөн асуулттай байж болохгүй. Бид хүсэхгүй байна. Эсрэгээрээ МУ-ыг яаж хөгжүүлэх юм. МУ-ын төрийн тэргүүнээр ажиллахдаа ямар ажлуудыг хийх юм. Дэлхийтэй яаж холбогдох юм. Монголчуудын хөгжлийн асуудлыг яаж хөгжүүлэх юм. Яаж нэг зүгрүү харуулах юм вэ гэсэн. Бодлоготой зарчим, эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд төрийн тэргүүнүүд мэтгэлцээсэй гэж хүсэж байна. Бусад нэр дэвшигчидээсээ МАН болон АН-аасаа уриалж байна. Ковидоор өвчилсөн үед их зардал гаргаад яах юм вэ.Тийм болохоор самбар тавихаа больё” гэлээ.

Мөн Зөв хүн электорат эвслээс сонгуулийн сурталчилгааг самбараас татгалзан хийхийг уриалсан.


URL: