Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

img_1904(1)

НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдлагууд өнгөрөгч Баасан гарагт (2021.05.21-ний өдөр) дүүргийнхээ 11, 21, 22, 23 дугаар хороо буюу гэр хорооллын иргэдтэй “цахимаар уулзлаа”. Цахим уулзалтын үеэр хороон дарга нар болон иргэд “Цар тахлын үед үнэ төлбөргүй сайжруулсан түлш өгсөн нь өрхийн эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан маш том дэмжлэг болсон” гэдгийг онцолж талархал илэрхийлж байлаа. Тодруулбал, дүүргийн нөөц хөрөнгөөс гэр хорооллын 8600 гаруй өрхөд бүгдэд нь нэг сар гаруйн хэрэглээ нь болох 30 шуудай сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй өгчээ. Энэ нь 6487,5 тонн буюу 3243 портер машин сайжруулсан түлшийг дүүргийнхээ 8600 гаруй өрхөд, энэ өвөл үнэ төлбөргүй өгсөн гэсэн үг юм. Иймээс  өнөөдрийн цахим уулзалтад оролцсон 11, 21, 22, 23 дугаар хорооны иргэд дүүргийн хамт олонд талархал илэрхийлж, цар тахал гарч өрхийн эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед 30 шуудай сайжруулсан түлшийг айл бүрт, үнэ төлбөргүй өгсөн нь иргэд бидний амьдралд маш том дэмжлэг болсон гэдгийг онцолж байсан.

Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Цар тахлын энэ үед манай дүүрэг, хорооны ажилтан, алба хаагчид маань дор бүрнээ хичээн ажиллаж байна. Хорооны дарга, ажилтнууд л гэхэд гэр хороололд гэрийн тусгаарлалтад орсон иргэдээ түлш, усыг таслахгүйн тулд тодорхой зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Та нартаа баярлалаа” гэсэн юм.


URL: