Н.Түвшинбаяр өнөөдөр суллагдана

Н.Түвшинбаяр өнөөдөр суллагдана

Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр өөрийн дотны найз Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, тархинд нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан билээ.

Н.Түвшинбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 461 дүгээр хорих ангид хорихоор шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний цагдан хорих хугацааг арав хоногоор сунгасан юм.

Н.Түвшинбаярын хоригдох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж, үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээс шийдвэрлэх юм байна.

Улсын начин Э.Энхбатын биеийн байдал тун хүнд хэвээр байна


URL: