Испаний нутаг дэвсгэр рүү хоёр хоногт 8000 цагаач сэлж иржээ

Испаний нутаг дэвсгэр рүү хоёр хоногт 8000 цагаач сэлж иржээ

Африкийн хойд эрэгт орших Сеута хэмээх Испанийн анклав /бусад улсын газар нутгаар бүх талаасаа хүрээлэгдсэн нутаг дэвсгэр/ руу сүүлийн хоёр хоногт Марроко улсаас 8000 цагаач сэлж иржээ. Ийм олон хүн богино хугацаанд ингэж сэлж ирж байгаагүй аж.

Сеута нклав нь 18,5 км кв газар нутагтай
Испанийн эрх баригчдын мэдээлснээр цагаачдын 1,5 мянга нь өсвөр насныхан байсан ба “Манай хилийн хамгаалалтын саадыг тойрон сэлж, давлагаатай үед хуурай газар руу гарч ирсэн бололтой” гэжээ. Хил хамгаалагчид руу нэмэлт хүч илгээсэн байна. 80 мянган хүн амьдардаг Сеута анклавт 1100 орчим хил хамгаалагч ажилладаг бөгөөд нэмэлтээр 200 цагдаа, 200 цэрэг гаргажээ.
Харин Мелилиа анклав өндөр хашаагаар хилээ хамгаалдаг тул чулуу шидэх хэдэн зуун цагаачийг оруулалгүй барьж чадсан байна.
еилиа анклав өндөр хашаагаар хилээ хамгаалдаг тул цагаачийг нэвтрүүлэлгүй барьж чадсан байна.
Испани улс 4000 орчим хүнийг буцаасан ч хүүхдүүдийг албадан гаргаагүй байна. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес тус анклавт эмх цэгц, дэг журам тогтооно гэв.
Сеута, Мелилиа анклавууд Африкийн цагаачдыг соронз мэт татдаг байна. Тус анклавууд XVII зуунаас хойш Испанийн мэдэлд байсан аж.

Эх сурвалж: ВВС


URL: