97 дугаар сургуулийн багш гурван давхрын цонхоор унаж, амиа алджээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн гурван давхрын цонхоор хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тухайн хэрэг өнөөдөр 12:00 цагийн үед гарсан байна. Хэргийн талаар тус сургуулийн захирал Б.Алтанцэцэгээс тодруулахад “Манай сургуулийн багш нар төгсөх ангийн сурагчдадаа давтлага өгөхөөр сургууль дээрээ цуглаж байгаа. Тухайн цонхноос унасан хүн манайд Монгол хэлний багшаар ажилладаг байсан. Ажилд ороод хоёр жил болж байсан юм.
Манай багш нойргүйдлийн өвчтэй болчихсон унтаж чадахгүй олон хоног явсан гэсэн. Ээж нь хорт хавдартай болсон гээд сэтгэл санааны хямралтай байсан юм билээ. Өнөөдөр ажил дээрээ ирээд багш нар давтлагаа хийхээр ангиудад орсон хойгуур ганцаараа өрөөндөө үлдсэн. Ингээд сандал тавиад, цонх руу гараад уначихсан юм шиг байна. Одоо газар дээр нь цагдаагийн байгууллага ажиллаж байна. Бид хэд ч гэсэн шокын байдалтай байна. Ер нь бие муутай, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авдаг хүн байсан” гэлээ.
эх сурвалж: ergelt.mn
URL: