Гэрийнхээ цонхоор үсэрч, амиа алдсан байжээ

Гэрийнхээ цонхоор үсэрч, амиа алдсан байжээ

Өнгөрсөн амралтын өдөр нэг иргэн өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны … дугаар байрны найман давхраас хүн уначихлаа гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад, тус байрны оршин суугч 29 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ гэрийнхээ цонхоор үсэрч, амиа алдсан байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.


URL: