Шүүх Н.Өнөрцэцэгийг Ц.Гарамжавын нэр хүндэд халдсан гэж үзэв
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах” тухай, Ц.Гарамжавт холбогдох “Ц.Гарамжавын оролцсон “Улаан бал” ярилцлага нэвтрүүлгийн 2021.04.20-ны өдрийн дугаарт оролцохдоо нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг сэргээлгэж, тухайн нэвтрүүлгээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай Н.Өнөрцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2021 оны 05 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд хянан хэлэлцээд:
Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
URL: