Умард Солонгос хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтаас татгалзжээ
Умард Солонгос улс 2022 онд Катарт болох Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох багуудыг шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнээс нэрээ татсан тухай Азийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр мэдэгджээ.
Ингэснээр ирэх сард Өмнөд Солонгост болох хоёрдугаар тойргийн тоглолтоос эхлэн Умард Солонгосын шигшээ баг цаашдын тэмцээнүүдэд оролцохгүй болж байна.
Нэрээ татах болсон шалтгаанаа Умард Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой гэж тайлбарлажээ.
Азийн Хөлбөмбөгийн Холбоо тус улсын шигшээ багийг ДАШТ-ий шалгаруулалтад үргэлжлүүлэн оролцуулахаар ятгасан ч үр дүнд хүрээгүй гэнэ.
Урьдчилсан шалгаруулалтын H группт Өмнөд Солонгос, Умард Солонгос, Туркменистан, Ливан, Шри Ланкын шигшээ багууд өрсөлдөж байгаа юм.
Нэг баг нь хасагдаж байгаатай холбоотой H группын тоглолтын хуваарийг удахгүй шинэчлэн зарлахаа Азийн Хөлбөмбөгийн Холбоо мэдэгджээ.
Эх сурвалж: Yonhap News
URL: